/ Ил тод байдал / Соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ / “СТРЕССГҮЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“СТРЕССГҮЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Стрессгүй өдөр” бие даасан өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн Дорнод аймаг дахь тусгай салаанаас 2019 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд олон талт арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүнд: 
- Тус цагдаагийн газрын сэтгэл зүйчтэй хамтран алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан” сэдэвт яриа таниулгыг хийж, алба хаагчдаас стресс үүсэж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор стрессийн судалгаа авах, стрессийг даван туулах, стрессгүй ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ зохион явагдлаа.
- Дотоодын цэргийн тусгай салааны алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг хамарсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт явган аяллын арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, “Тусгаар тогтнолын талбай”-аас Халхголын ялалтын Бунхан толгой хөшөө хүртэл 8 километр газрыг явган аялсан байна.
-Мөн нэг өдрийг инээмсэглэл дүүрэн өнгөрүүлж, ажлын нэг өдрийг зангиагүй буюу албаны дүрэмт хувцас өмсөлгүйгээр өнгөрүүлэх “Инээмсэглэл дүүрэн өдөр” сэдэвт арга хэмжээг зохион байгуулагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна