/ / АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАНД АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАНД АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА.

Америкийн нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Дорнод аймаг дахь Гаалийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр зохион байгуулагдсан “Бичиг баримтын нууцлал, хуурамч бичиг баримт илрүүлэх, таних арга, техник” сэдэвт сургалтад тус цагдаагийн газрын дэд бөгөөд эргүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн хошууч, Р.Пүрэвдорж, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд, Б.Мөнхдалай, Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Саранхүү, цагдаагийн дэслэгч Ж.Батбаяр, нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Лхагватөмөр нарын алба хаагчид хамрагдлаа. 
Сургалтыг Америкийн нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Д.Даваажаргал удирдаж, сурган зааварчилж, дэлхийн улс орнуудад бичиг баримт хэрхэн хуурамчаар үйлдэгддэг, хуурамч бичиг баримт, жинхэнэ бичиг баримт 2-ын ялгааг хэрхэн харьцуулах, олж, илрүүлэх, хилээр зорчиж буй зорчигчдын бичиг баримтыг эзэнтэй нь хэрхэн тулгалт хийх тухай сургалтыг орж, сургалттай холбоотой сэдвээр асуулт асуух, танин мэдэхүйн дасгал ажиллуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна