/ Ил тод байдал / Спорт мэдээ / "ШАТАР"-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ШАТАР"-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн газраас “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах” ЦБҮАЖ /код 941/-ыг хэрэгжүүлэх, 2019 онд бие бүрэлдэхүүний дунд зохион байуулагдах “Соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын оюуны чадамж, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тасгуудын баг тамирчдын дунд “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион явууллаа.
Тэмцээний дүнгээр 1 дүгээр байранд Хөлөнбуйр сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Пүрэвбаатар, 2 дугаар байранд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Нямдаваа нар шалгарч, "Өргөмжлөл", медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна