/ / "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн газраас “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах” ЦБҮАЖ /код 941/-ыг хэрэгжүүлэх, 2019 онд бие бүрэлдэхүүний дунд зохион байуулагдах “Соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Замын цагдаагийн тасгаас тасгуудын баг тамирчдын дунд “Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион явууллаа.
Тэмцээний дүнгээр 1 дүгээр байранд эрүүгийн мөрдөгч а/д Т.Болд, 2 дугаар байранд Замын цагдаагийн тасгийн дарга х/ч П.Ганхуяг, 3 дугаар байранд жижүүрийн мөрдөгч д/ч Б.Тулга нар шалгарч, "Өргөмжлөл", медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна