/ / "ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ" АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БАЙНА

"ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ" АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БАЙНА

НҮБ-ын санаачилгаар Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм.
Уг арга хэмжээний хүрээнд аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдааны үеэр, мөн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийг хүргэж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, Хэрлэн сумын 11 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд уг аянд нэгдлээ.
#ГЭР_БҮЛИЙНХЭЭ_ТӨЛӨӨ
#ОЙЛГОЁ_ХҮНДЭЛЬЕ
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
ДОРНОД АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна