/ / ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн, улс, аймгийн спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан алба хаагчдад Цагдаа, дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн газрын даргын тушаалаар цол, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий Газрын шагналаар шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
Хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхүү, цагдаагийн ахлах дэслэгч цолоор нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Батбаяр, Дотоодын цэргийн ахлах дэслэгч цолоор тусгай салааны харуулын дарга, дэслэгч Х.Баатартулга, цагдаагийн ахлагч цолоор Баян-Уул сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Энхжаргал, цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, цагдаагийн дэд ахлагч цолоор Ш.Отгонбаатар нарт цолыг гардуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Баяржаргал, Цагдаагийн Ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдгээр Хөлөнбуйр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Пүрэвбаатар, Баянтүмэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ү.Амгаланбат, “Хүндэт жуух” бичгээр эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад С.Дариймаа, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтулга, “Спортын алдар" тэмдгээр тусгай салааны харуулчин, ахлах ахлагч А.Оюунбаатар, Дотоодын цэргийн "Албаны төлөө" тэмлдгээр харуулчин, ахлах ахлагч Х.Ганзориг, П.Баярхүү нар шагнагдсаныг гардуулан өглөө.
Мөн цагдаагийн албанд шинээр томилогдсон 5 алба хаагчид Цагдаагийн тангараг өргөн тангарагийн хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулж, Цагдаагийн газрын туганд хүндэтгэл үзүүлэв.
Нийт шагнагдсан болон шинээр тангараг өргөж цагдаагийн албанд орж ажиллаж байгаа алба хаагчдад ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна