/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ "ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ БОЛОН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА, ОНЦЛОХ АЛБА ХААГЧ" НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ "ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ БОЛОН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА, ОНЦЛОХ АЛБА ХААГЧ" НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, "Хөдөлмөрийн тэргүүний болон Ажил мэргэжлийн аварга, онцлохг алба хаагчдад шагнал гардуулах" хүндэтгэлийн арга хэмжээг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ний хурлын танхимд зохион байгуулав.
Тайлангийн хуралд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, иргэний зөвлөлийн дарга Я.Насандэлгэр болон хамтран ажиллагч байгууллагуудын удирдлага, нийт алба хаагчид, гэр бүлийн гишүүд оролцлоо.
Цагдаагийн газрын гүйцэтгэлийн тайланг алба хаагчдад танилцуулж, Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган хошуучлан ажилласан тасаг, алба хаагчдыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код-111/”, “Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах /код-133/” журмын дагуу шагнаж урамшуулан “Батламж”-ийг гардуулж, тайлангийн хуралд оролцогчдод ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

#ТЭРГҮҮНИЙ_ХАМТ_ОЛОН”-оор цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр даргатай Шуурхай удирдлагын тасаг

#ХӨДӨЛМӨРИЙН_ТЭРГҮҮНИЙ_АЛБА_ХААГЧ”-аар Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Галбадрах

#АЖИЛ_МЭРГЭЖЛИЙН_ШИЛДЭГ_АЛБА_ХААГЧ”-аар
- Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагважав
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд
- Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн ,цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Чинзориг
- Баянтүмэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ү.Амгаланбат
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Зориг
- Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорбат
- Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тулга
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одхүү
- Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Мөнхсоёмбо
- Захиргааны удирдлагын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч А.Эрхэмсайхан
- Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлагч Б.Мөнхбат

#ОНЫ_ОНЦЛОХ_АЛБА_ХААГЧ”-аар
- “Гэмт хэргийн талаар хамгийн үнэ цэнтэй мэдээлэл авсан алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр;
- “Хамгийн шуурхай, хариуцлагатай алба хаагч”-аар Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр

Цагдаагийн газрын даргын “#БАЯРЫН_БИЧИГ”-ээр:

- Цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв – Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга
- Цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож – Мөрдөн байцаах тасгийн дарга
- Цагдаагийн дэд хурандаа Ц.Дайчинхүү – Халхгол сум дахь цагдаагийн тасгийн дарга
- Цагдаагийн хошууч П.Ганхуяг – Замын цагдаагийн тасгийн дарга
- Ахмад Н.Эрдэнэ – Дотоодын цэргийн тусгай салааны захирагч нарын 15 алба хаагч

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна