/ / АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ШАЛГАРЛАА

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ШАЛГАРЛАА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зарлан явуулсан “#Тэргүүний_хэсгийн_төлөөлөгч” шалгаруулах болзолт уралдаанд Гурванзагал сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганцоож шалгарав.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох гардуулан өглөө. Болзолт уралдааны шагналыг “нэг сая” төгрөг дагалдах бөгөөд цаашид жил бүр уламжлан болон зохион явагдана.
Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганцоож нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” уралдаанд 21 аймгийн 320 гаруй хэсгийн төлөөлөгчөөс хоёрдугаар шатанд амжилттай оролцон шилдэг 14-т шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Ажлын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна