/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДААР ШАЛГАРЛАА.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДААР ШАЛГАРЛАА.

Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны 2019 оны "Шилдэг жолооч"-оор Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн шалгарч, албаны даргаас шагналаа гардан авлаа.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын 2019 оны "#Хөдөлмөрийн_тэргүүний_алба_хаагч"-аар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч Х.Ганзориг шалгарч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал С.Баатаржаваас шагналаа гардан авсан байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна