/ / “НОМТОЙ ӨГЛӨӨ” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НОМТОЙ ӨГЛӨӨ” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Зөв хэвшил хандлага-II” аяны хүрээнд аймгийн Төв номын сантай хамтран "#НОМТОЙ_ӨГЛӨӨ" номын хэлэлцүүлэг, уулзалтыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 06:30-08:30 минутын хооронд зохион явууллаа.

Номын хэлэлцүүлэгт алба хаагчид зохиолч Цэдэвдамбын Оюунгэрэлийн "НОГООН НҮДЭН ЛАМ”, “ЖАРАН ЦАГААН ХОНЬ" номоор хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрсдийн уншсан бүлгүүдийг бусадтайгаа хуваалцан ярилцаж хэлэлцлээ.

Мөн “#30_НОМЫН_ХОЖИЛ" танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, д/ч Х.Нямдаваа, а/д Ч.Зориг, х/ч П.Ганхуяг ахлагчтай 3 баг оролцон мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөж, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг ахлагчтай баг 5 үеийн асуултуудад амжилттай хариулж шалгарав.

Байгууллагын номын сангийн үйл ажиллагааны хүрээг тэлж, алба хаагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэх, номын фондыг баяжуулах зорилгоор “#Нэг_алба_хаагч_Нэг_ном” хөдөлгөөнийг өрнүүлэн алба хаагчид ном хандивлалаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна