/ / ИРГЭДЭД “ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-Г ТАЙЛАГНАВ.

ИРГЭДЭД “ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-Г ТАЙЛАГНАВ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дахь хэсэг, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тавих арга хэмжээ"-г 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод политехникийн коллежийн хурлын танхимд зохион байгуулж, иргэний зөвлөл, иргэд, олон нийтэд ажлаа тайлагналаа.
Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлангийн хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Хэрлэн сумын Тамгын газрын орлогч дарга О.Пүрэв-Очир, Дорнод Нийтийн ахуйн үйлчилгээний ОНӨТҮГ-ын дарга Г.Баярсайхан, Иргэний зөвлөлийн гишүүн Х.Болдбаатар, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд олон нийтийн 220 гаруй иргэд, сумдын хэсгийн төлөөлөгч, алба хаагчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр тасаг албадаас иргэд, олон нийтэд зурагт самбар байршуулан байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, иргэдээс ирүүлсэн 11 санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн хариуг өгөв.
Аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан дэд хөтөлбөр, Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож, хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн олон нийтийн цагдаа, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад “ТАЛАРХАЛ” гардуулж, урамшуулав. ҮҮНД:

Олон нийтийн цагдаа Б.Алтансүх
Олон нийтийн цагдаа Т.Отгонтамир
Олон нийтийн цагдаа Н.Мишээл
Олон нийтийн цагдаа Ц.Болор

Хэрлэн сумын 1-р багийн иргэн Б.Амгалан
Хэрлэн сумын 2-р багийн иргэн Г.Базардулам
Хэрлэн сумын 3-р багийн иргэн Д.Бадам
Хэрлэн сумын 4-р багийн иргэн С.Галсан
Хэрлэн сумын 6-р багийн иргэн Ш.Мягмарсүрэн
Хэрлэн сумын 7-р багийн иргэн Л.Бямбажав
Хэрлэн сумын 8-р багийн иргэн Л.Цэцэгмаа
Хэрлэн сумын 9-р багийн иргэн М.Оюун
Хэрлэн сумын 10-р багийн иргэн Б.Дарьбазар
Иргэний зөвлөлийн тэргүүлэгч Я.Насандэлгэр
Иргэний зөвлөлийн гишүүн Х.Болдбаатар

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК,
Хилийн 0132 дугаар анги,
“Буман олз” ХХК-ний хамт олныг тус тус шагнаж урамшууллаа.

Амар тайван амьдралын төлөө хамтдаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна