/ / “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯНД АЙМГИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА БОЛОН ИРГЭД НЭГДЛЭЭ.

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯНД АЙМГИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА БОЛОН ИРГЭД НЭГДЛЭЭ.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ЯТГАХ тусам НЯГТАЛ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэдэд залилах гэмт хэргийн талаар танилцуулга, мэдээллийг хийж ажиллалаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, “Дорнод нийтийн аж ахуй”-н дарга Г.Баярсайхан, Чойбалсан хотын Засаг даргын тамгын газрын орлогч дарга Н.Пүрэв-Очир, Иргэний зөвлөлийн гишүүн, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар нар оролцож, арга хэмжээнд нэгдсэн байна. Арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын 11 багийн 220 орчим иргэн оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна