/ / “ӨНГӨ НЭМЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ӨНГӨ НЭМЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Өнгө нэмье” нөлөөллийн аяны хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж байгаа “Хувь хүний төлөвшил” аяныг хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөний дагуу тус Цагдаагийн газрын хэмжээнд “#Өнгө_нэмье” нөлөөллийн аяны нээлтийн арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Иргэний зөвлөлийн дарга Я.Насандэлгэр, Ахмадын холбооны дарга, бэлтгэл хошууч Х.Болдбаатар нар оролцлоо. “#Хувь_хүний_төлөвшил” аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, ширээний болон ханын календарь зэргийг тасаг, хэсгийн дарга нарт хүлээлгэн өгөв.
Мөн нийт алба хаагчдад “#Өнгө_нэмье” нөлөөллийн аяны лого, уриалга, Цагдаагийн ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн зорилт бүхий зүүлт, бичиг баримтын ажлын хавтсанд хийх хуудас зэргийг тарааж өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна