/ / АЛБА ХААГЧ НАРТ “ГЭР БҮЛИЙН ХӨРӨГ” ГЭРЭЛ ЗУРАГ ГАРДУУЛЛАА.

АЛБА ХААГЧ НАРТ “ГЭР БҮЛИЙН ХӨРӨГ” ГЭРЭЛ ЗУРАГ ГАРДУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “#Өнгө_нэмье” нөлөөллийн аяны хүрээнд "#Хайр_өвтгөдөггүй" аян, “#Хорт_зуршил_Эрүүл_мэнд” аян, Цагдаагийн байгууллагын үйл ажилагааны “Соёл, соён гэгээрүүлэх ажил” /код 940/ журамд заасны дагуу Цагдаагийн газраас алба хаагчдынхаа ажиллах урам зоригийг өгөх, гэр бүлийн харьцааг эерэг байлгах зорилготой ажлуудыг тогтмол зохион явуулж байна. Ажлын хүрээнд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэй нийт алба хаагч нарт “ГЭР БҮЛИЙН ХӨРӨГ” гэрэл зураг авахуулах "Эрхийн бичиг" олгосны дагуу дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг алба хаагчдад зургуудыг гардуулан өгч, цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна