/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг дээшлүүлэх сахилга бат, ёс зүйг сайжруулах зорилгоор төвөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цагдаагийн газрын дарга, тасаг албадын дарга, ахлах албан тушаалтан, сум дундын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг хамруулсан “Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг цахим хэлбэрээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Сахилгын зөвлөгөөнийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нээж, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар байгууллагын алба хаагчдын 2020 оны 1 дүгээр улирлын сахилга хариуцлагын нөхцөл байдал, зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон тасаг, хэсгүүдийг дотооддоо зохион байгуулсан ажлын танилцуулга хийж, хэлэлцүүлэг явуулав.
Мөн цахим хурлаар сум дундын цагдаагийн тасаг, хэсгийн алба хагчдын тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд төгсгөлд нь цагдаагийн газрын удирдлагаас нийт алба хаагчдад халдварт /COVID-19/ өвчнөөс урьдчилан сэргийлэх 8, ажлын хариуцлагыг дээшлүүлэх 8, сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр 7 төрлийн үүргийг өгч, 2020 онд "АЛБА ХААГЧ БҮР СЭТГЭЛГЭЭ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, АЖИЛДАА НЭГ ШАТ УРАГШИЛЖ, ӨНГӨ НЭМЦГЭЭЕ" уриалгыг гарган сахилга хариуцлага, ёс зүй, ажлын үр дүнгээ дээшлүүлж ажиллахаа илэрхийлэн хамт олон санал нэгтэй гар өргөн баталж, уриалгыг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна