“ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байгаад дүгнэлт хийн аймгийн хэмжээнд “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” арга хэмжээг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилготой юм.