/ / “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааны удирдамжийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтохоор батлуулан аймгийн хэмжээнд зарлан 10-16 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулан ажиллалаа.
Гар зургийн уралдаанд Халхгол, Сэргэлэн, Хэрлэн сумын нийт 10 хүүхдийн бүтээл Цагдаагийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирснээс тэргүүн байрыг Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангийн сургач Н.Ууганхүү /12 нас/ эзэлж Өргөмжлөл 150.000 төгрөгөөр, дэд байрыг Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Оюунномин /16 нас/ эзэлж Өргөмжлөл 100.000 төгрөгөөр, гуравдугаар байрыг Хэрлэн сумын 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Энхмөнх /11 нас/ эзэлж Өргөмжлөл 50.000 төгрөгөөр, Тусгай байрыг Хэрлэн сумын “Шинэ хөгжил” сургуулийн 4-р ангийн сурагч Б.Барсхүү /10 нас/ эзэлж Өргөмжлөл 30.000 төгрөгөөр тус тус шагнагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна