/ / "ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ-ХҮҮХЭД" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

"ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ-ХҮҮХЭД" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Хэрлэн сумын 11 багийн хэсгийн ахлагч, Хүүхэд хамгаалагч нийт 24 хүн хамруулсан эргүүл шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ-ХҮҮХЭД арга хэмжээг зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3 дахь заалтууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг хэрэгжүүлэх тухай А/116 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгаалагч” төслийг 21 аймаг 9 дүүрэгт туршилтаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал "COVID-19" цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлж, улсын хэмээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн тоглоомын талбай, гудамж талбайд насанд хүрээгүй хүүхдүүд тоглох, бүлэг бөөгнөрөл үүсэхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар хамтран "ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ-ХҮҮХЭД" арга хэмжээг эхлүүлээд байгаа бөгөөд Хэрлэн сумын 11 багийн хэсгийн ахлагч, Хүүхэд хамгаалагч нийт 24 хүн хамруулсан эргүүл шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.

Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар хүүхэд хамгаалагч хэсгийн ахлагч нарын хамтаар хариуцсан багийн нутаг дэвсгэрт гудамж талбай олон нийтийн газарт насанд хүрээгүй хүүхдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсэх, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэх, өртөж хохирохоос óðüä÷èëàí ñýðãèéëýõ, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн зөвлөмж, стикер наалт, постер тараан ажиллахад гудамж талбай болон тоглоомын талбай орчмоор бага насны болон өсвөр насны хүүхдүүд хэсэг бүлгээрээ бөөгнөрөн амны хаалтгүй тоглох, замын хөдөлгөөнд унадаг дугуйтай хүүхдүүд оролцох, мөн голын эрэг орчмоор 10-13 насны хүүхдүүд бөөгнөрөн тоглох, усанд орох зэрэг зөрчил дутагдлууд байгаа нь эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаатай холбоотой ба цаашлаад хүүхдүүд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй байна. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд болон айл өрхийг илрүүлэх, мэдээлэл өгөх чиглэлээр хэсгийн ахлагч нарт чиглэл өгч ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна