/ / СОНГУУЛИЙН САНАЛ ӨГӨХ ӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО.

СОНГУУЛИЙН САНАЛ ӨГӨХ ӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО.

Сонгуулийн санал авах өдөр АЙМГИЙН ХЭМЖЭЭНД архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо

Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ны А/361 тоот захирамжаар зургадугаар сарын 24-ны өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.

2020 оны 06 дугаар сарын 24-нд орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ба энэ хугацаанд нийтийн хэв журмыг сахих, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан аж.

Энэ өдрүүдэд архи согтууруулах, ундаа худалдах түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спорт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явуулахтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биeлүүлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна