/ / "#ХАРИЛЦАА_ХАНДЛАГА" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"#ХАРИЛЦАА_ХАНДЛАГА" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас энэ оны 07, 08 дугаар сард зохион байгуулах “#Харилцаа_Хандлага” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 07 дугаар сарын 01-ний өдөр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд цахим онлайн хэлбэрээр зохион байгуулж, тус газраас Цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нар болон хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид бүрэн хамрагдлаа. “Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлтийн хуралд Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нар арга хэмжээг үр дүнтэй, идэвх санаачлагатай зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийж, үүрэг, ажлын чиглэл өгч, "Харилцаа хандлага" сэдвээр сургалт зохион байгуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна