/ / ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛААР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛААР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99, Цагдаагийн байгууллагын 99 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг хугацааны цагдаагийн цол, шагналаар шагнах ёслолын ажиллагаа 2020 оны 07 сарын 09-ний өдрийн морин цагт зохион явагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар хугацааны
- "#Цагдаагийн_хошууч” цолоор эрүүлжүүлэх баривчлах байрны дарга эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа,
- “#Цагдаагийн_ахмад” цолоор хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Саранхүү,
- "#Цагдаагийн_ахлах_дэслэгч" цолоор Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улз,
Цагдаагийн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар хугацааны “#Цагдаагийн_ахлагч” цолоор жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг нар тус тус шагнагдав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын шагнал “#Цагдаагийн_гавъяа” тэмдэгээр:
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв,
- Хөлөнбуйр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батжаргал,
- Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Чинзориг,
- Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Үүрцайх,
- Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад В.Болормаа,
- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбадорж нарын 7 алба хаагч,

Цагдаагийн ерөнхий газрын шагнал “#Хүндэт_жуух_бичиг”-ээр:
- Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд,
- Ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Батсайхан,
- Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа,
- Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа,
- Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Очир-Эрдэнэ,
- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхзолбоо,
- Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Болорбаяр,
- Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одхүү,
- Цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр нарын 9 алба хаагч,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/551 дүгээр тушаалаар “#Албаны_төлөө_1” медалиар:
- Шүүх шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Болдоо,
- Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй,
- Зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн,
- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ү.Амгаланбат нарын 4 алба хаагч,

Цагдаагийн ерөнхий газрын шагнал “#Албаны_төлөө_2” медалиар:
- Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа,
- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Баяржаргал,
- Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Саранхүү,
- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Батдорж,
- Мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Сэргэлэн-Од нарын 5 алба хаагч,

Цагдаагийн ерөнхий газрын шагнал “#Албаны_төлөө_3” медалиар:
- Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд,
- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Отгон,
- Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батнасан,
- Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улз,
- Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхтулга,
- Цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр,
- Цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Үнэнбат,
- Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Гантөгс,
- Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Болорбаяр,
- Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганбаяр,
- Гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхбат,
- Харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Мөнгөншагай,
- Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Отгонбаатар нарын 13 алба хаагч тус тус шагнагдсаныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг бие бүрэлдэхүүний өмнө ёслол хүндэтгэлтэй гардуулан өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон цолоор шагнагдсан алба хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна