/ / “ЧАНГА ШИВНЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ЧАНГА ШИВНЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 10 жилийн ойг тохиолдуулан “Өнгө нэмцгээе” аяны хүрээнд “Харилцаа хандлага” арга хэмжээтэй холбогдуулан Шуурхай удирдлагын тасгаас алба хаагчдын харилцааг дээшлүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор хөгжөөнт “Чанга шивнээ” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээн 3 үе шаттай зохион явагдаж, нийлбэр дүнгээр жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр, Б.Тулга нар “Тэргүүн” байранд шалгарч, “Талархал”, бугуйн ухаалаг цагаар тус бүр, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Хосбаяр, захиргааны зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Б.Ядамжав нар “Дэд” байранд шалгарч, “Талархал”, нано наалтаар тус тус шагнуулсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна