/ / АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газраас аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараах зүйлийг хориглоно/-ийн 1 дэх заалт /согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 2 дахь заалт /21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх/-ын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд 2020 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хяналт шалгалт явуулж ажиллалаа.
Хуулиа биелүүлцгээе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна