/ / ДОРНОД АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”, “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ЦАГДААГИЙН ГАЗАР ТОДОРЛОО

ДОРНОД АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”, “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ЦАГДААГИЙН ГАЗАР ТОДОРЛОО

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудад Засаг даргын тамгын газраас 2019 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон тэргүүлж, Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн 2019 оны "ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-аар шалгарч, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын “Нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч төрийн захиргааны байгууллага”-аар тус Цагдаагийн газар нь 2 дахь жил /2018, 2019/-дээ дараалан шалгарч бахархам амжилт үзүүллээ.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үргэлж тусалж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус, хууль хяналтын байгууллагууд, нутгийн иргэд, олон түмэндээ талархсанаа илэрхийлье.
Монгол цагдаагийн мэлмий хурц, өлмий бат орших болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна