/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ БҮХИЙ ЗУРАГТ ХАНА БОСГОЛОО.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ БҮХИЙ ЗУРАГТ ХАНА БОСГОЛОО.

Улсын хэмжээнд зохион явуулж буй "#Орон_нутгийн_зам_хөдөлгөөний_соёл" арга хэмжээний хүрээнд зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд санамж сэрэмжлүүлэг өгөх зорилгоор тус Цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтөрийн санаачилгаар хяналтын постны хойд талд зам дагуу 50 м урт 170 см өндөртэй зурагт хана босгосон байна.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас зохион явуулж буй "#Хариуцлагатай_алба_хаагч" аянд нэгдэж, идэвх санаачлагатай ажилласан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтөр танд ажлын амжилт хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна