/ / “ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас зохион явуулж буй “Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, бэлтгэлжилтийн түвшинг ахиулах, тэдний урам зоригийг сэргээх, ажлыг бүтээмжийг нэмэгдүүлэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн газрын аварга шалгаруулах “Хөл бөмбөгийн тэмцээн”-ийг аймгийн Спорт, аялал жуулчлалын газартай хамтран Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах хөл бөмбөгийн талбайд зохион байгуулж явуулав.

Тэмцээнд 10 баг 110 тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс “Гутгаар” байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг хүрэл медаль, “Дэд” байранд Эрүүгийн цагдаагийн тасаг мөнгөн медаль, “Тэргүүн” байранд Мөрдөн байцаах тасаг шалгаран алтан медаль, шилжин явах цомын эзэн болж, “Шилдэг довтлогч”-оор эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг хамгаалагч”-аар хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Хүрэлчулуун, “Шилдэг хаалгач”-аар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Очир-Эрдэнэ нар шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна