/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН “НЭГДСЭН СУРГАЛТ-САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН “НЭГДСЭН СУРГАЛТ-САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын удирдах алба хаагчдын манлайлал, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийж, зөрчил дутагдлыг засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр бие бүрэлдэхүүнийг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 30 минутад албаны бэлэн байдлыг шалгаж, жагсаалыг үзлэг, бэлтгэл сургуулилтыг хийж, нэгдсэн сургалт, сахилгын зөвлөгөөнийг эхлүүлж, 163 алба хаагч хамрагдав.

 Сахилгын зөвлөгөөнийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нээж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цахим хурлын үеэр хийсэн мэдээлэл, өгсөн үүрэг, ажлын чиглэлийг танилцууллаа.

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир “Хүн байхын учир-нэр төр”, Дорнод их сургуулийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Баярцэцэг “Бэрхшээлийг боломж болгох нь”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хэрлэнтуяа “Гэр бүлийн үнэ цэнэ-хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдвээр тус бүр 1 цагийн лекц тавив.

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнээс “Сахилга ёс зүйг сайжруулахад анхаарах асуудал” сэдвээр санал асуулга авч, нэгдсэн сургалт зөвлөгөөн хэрхэн явагдаж буй талаарх алба хаагчдаас санал шүүмжлэлийг сонсож ажиллав.

Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, сахилга хариуцлага, алба хаагчдаас албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй байх, сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх хамт олон болох, сахилгын зөрчлийг бууруулах, бие биедээ тавих зарчимч шаардлагыг дээшлүүлэхээр санал нэгдэн “Эерэг хандлагыг чухалчилж эвсэг харилцааг бүрдүүлцгээе”уриалгыгдэвшүүлэн санал нэгтэйгээр батласан байна.

Сахилга, ёс зүйн зөрчил гаргаад байгаа шударга, зарчимч шаардлага сул, манлайлал хангалтгүй, хамт олны сахилга, ёс зүйг сайжруулах талаар онцгой анхаарч, алба хаагч нэг бүртэйгээ тулж, үр дүнтэй ажил зохион явуулаагүй тасгийн дарга нарт, удаа дараа сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад дутагдалдаа дүгнэлт хийж, хамт олны ололт амжилт, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй байх “Албан мэдэгдэл”-ийг 3 тасгийн дарга, “Албан шаардлага”-ыг 9 алба хаагчид, сахилга, ёс зүйн байдалд идэвх санаачлага гарган хамт олноо хошуучлан ажилласан 14 алба хаагч, хамт олноос нь зөрчил дутагдал заагдаагүй 2 тасгийн дарга нарт “Талархал” гардуулж, зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдын манлайлал, тэдний сайн талыг сурталчлах зорилгоор үлгэр дуриалалтай ажиллаж буй 10 офицер, 10 ахлагчийн “Сайн туршлага”-ыг алба хаагчдад танилцуулж, бие бүрэлдэхүүн ая дуугаар түрлэг өргөн зөвлөгөөнийг өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна