/ / “ОФИЦЕРИЙН МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ОФИЦЕРИЙН МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.5, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Офицерийн манлайлал” сэдэвт офицер бүрэлдэхүүний сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг Цагдаагийн газрын хурлын зааланд зохион явууллаа.

Зөвлөгөөнөөр Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг “Монгол цагдаа-миний бахархал”, “Түвшин амьдрал” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Б.Лхагвасүрэн “Хөдөлмөрийн бүтээмжид сэтгэл зүйн байдал нөлөөлөх нь” сэдэвт лекц тавьж, “Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас бэлтгэн ирүүлсэн “Хариуцлага” сэдэвт видео цахим хичээлийг алба хаагчдад үзүүлэв.

 “Офицерийн манлайлал” сэдэвт офицер бүрэлдэхүүний зөвлөгөөний үеэр Цагдаагийн газрын офицер бүрэлдэхүүний мэдлэг, боловсрол, илтгэх ур чадварыг дээшлүүлэх, санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хойшид ямар ажил зохион байгуулах, санал санаачлагыг сонсох зорилгоор алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион явуулж, 6 сэдвийн хүрээнд офицер бүрэлдэхүүнийг 12 багт хуваан Цагдаагийн газарт байгаа ололттой тал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам талаас харилцан ярилцах замаар хэлэлцүүлэг хийлээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна