/ / АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “САХИЛГА, ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА, АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “САХИЛГА, ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА, АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.5, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу ахлагч бүрэлдэхүүний дунд “Сахилга, ёс зүй, харилцаа хандлага, ажлын бүтээмжийг дээшлүүлье” сэдэвт зөвлөгөөнийг аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хурлын зааланд зохион явууллаа.

Зөвлөгөөнд “Сэтгэл зүй, харилцаа хандлага” сэдвээр Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв, “Илтгэх ур чадвар”, “Замын хөдөлгөөний дүрмийн сургалт” Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүү, “Амьдрах ухаан” сэдвээр Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа нар сургалт оров.

“Алба хаагч нь сахилга, ёс зүйн болон ажлын хариуцлага албандаа хандах хандлага төлөвшүүлэх нь” сэдвээр харилцан ярилцаж хэлэлцүүлэг зохион байгуулж, ахлагч бүрэлдэхүүнээс сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдаас алдаан дээрээ хэрхэн суралцах талаар мэдээлэл хийж, ажил үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, удирдлагаас авах арга хэмжээний талаарх санал асуулга, мөн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөж хэрэглэх, дуудлага мэдээлэд түргэн шуурхай хандах, иргэдтэй зөв боловсон хуулийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартын дагуу харьцах, архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзах, чиглэлээр баталгаа авч ажилласан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна