/ / “МИНИЙ ЗАЛУУ НАС-АМЬДРАЛ” СЭДЭВТ ДУРСАМЖ УУЛЗАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“МИНИЙ ЗАЛУУ НАС-АМЬДРАЛ” СЭДЭВТ ДУРСАМЖ УУЛЗАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/37 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ахмад, залуу үеийн хамтын ажиллагаа, шинээр орж буй алба хаагч нар ахмадуудынхаа үлгэр дуурайллаар замнаж хөдөлмөрлөх, цагдаагийн алба, ажлын нэр хүндийг өндөрт өргөж ажиллах чин эрмэлзлэлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний залуу нас-амьдрал” сэдэвт дурсамж уулзалтыг зохион байгууллаа.

Цагдаагийн газрын офицер бүрэлдэхүүнтэй эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл хошууч Г.Ганболд, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн бэлтгэл ахмад Ш.Цэвэлсүрэн, ахлагч бүрэлдэхүүнтэй эргүүлийн цагдаа, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Чү.Энхболд, замын цагдаа, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Ч.Чулуунбаатар нар уулзан, залуу насны ажил амьдрал, ажиллаж байсан үеийн нөхцөл байдал, ажлын арга барил, туршлага, анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, алба хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна