/ / “ШИЛДЭГ ХАРУУЛЧИН” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ШИЛДЭГ ХАРУУЛЧИН” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас зохион явуулж буй “Хариуцлагатай алба хаагч” сэдэвт арга хэмжээний хүрээнд алба хаагчдын албанд хандах хандлага, идэвхи санаачлага, албан үүрэг гүйэтгэлт, хууль эрх зүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх, бие бялдарын норматив хангаж байгаа байдал, ажлыг үнэн зөв бодитоор үнэлж, дүгнэх, ажлын дадлага туршлагыг дээшлүүлж тэргүүний шилдэг алба хаагч тодруулах зорилгоор “Шилдэг харуулчин” ур чадварын цогцолбор тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу буудлага, уран жолоодлого, хууль эрх зүйн мэдлэг, англи хэл, компьютер, цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилч жагсаалч ажиллагаа, бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл мэх хэрэглэх ур чадвар, өгөгдсөн цагийн байдалд ажиллах ур чадварууд гэсэн 14 төрлөөр зохион байгуулж, харуулчид авъяас ур ухаанаа сорин оролцсоноос “Тэргүүн” байранд харуулчин, ахлагч Б.Баяртулга, “Дэд” байранд харуулчин, ахлах ахлагч Б.Хүрэлбаатар, “Гутгаар” байранд харуулчин, дэд ахлагч Г.Гантулга шалгарсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна