/ / ХОРИО ЦЭЭРИЙН ПОСТУУДЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

ХОРИО ЦЭЭРИЙН ПОСТУУДЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн төв, сумдын төвөөс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарласан Аймгийн засаг даргын 2020 оны А/539 тоот захирамж гарсантай холбогдуулан Цагдаагийн газраас бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран аймаг тойрсон постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Бид бүх хүч, нөөц бололцоогоо ашиглан иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна.
Иргэд та бүхэн Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрүүдийг чанд мөрдөж, коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна