/ / ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар аймгийн Онцгой комисс, Цагдаа, Онцгой байдлын албан хаагчд, багийн ажлын албаны хамтарсан эргүүл хяналтын баг 2020.11.13-ны өглөө 07:30 цагаас эхлэн Хэрлэн сумын 11 багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Тус хяналт, шалгалтын ажлын хүрээнд МУ-ын Засгийн газрын тогтоолын хязгаарлалтад орсон хуулийн этгээд аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг амны хаалт зүүж буй эсэх, шаардлагагүй гудамж талбайд сэлгүүцэх, хэсэг бүлгээрээ бөөгнөрч буй иргэдэд хяналт тавих болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулна.
Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.
Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна