/ / АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХӨЛ ХОРИОГ САХИУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХӨЛ ХОРИОГ САХИУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг сахиулах аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, төрийн байгууллагуудын албан хаагчид, багийн ажлын албаны хамтарсан эргүүл хяналтын баг 2020.11.13-ны өглөө 07:30 цагаас эхлэн Хэрлэн сумын 11 багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэлээ.
Тус хяналт, шалгалтын ажлын хүрээнд МУ-ын Засгийн газрын тогтоолын хязгаарлалтад орсон хуулийн этгээд аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг амны хаалт зүүж буй эсэх, шаардлагагүй тохиолдолд гудамж талбайд сэлгүүцэх, хэсэг бүлгээрээ бөөгнөрч буй иргэдэд хяналт тавих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Хөл хорио аймгийн Засаг даргын А/540дүгээр захирамжаар 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, эмнэлэг, хүнсний дэлгүүрээс хүнс цуглуулахаас бусад шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.
Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна