/ / ХОРИО ЦЭЭРИЙН ПОСТУУДЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

ХОРИО ЦЭЭРИЙН ПОСТУУДЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын халдвар Монгол Улсад гарч, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг сахиулах зорилгоор хорио цээрийн хяналтын постуудыг нэмж, тус цагдаагийн газраас онцгой, мэргэжлийн хяналт, авто тээврийн газартай хамтран нийт 142 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн Хэрлэн сумын 11 багийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахиулахаар Цагдаагийн газрын 35 алба хаагч , Зэвсэгт хүчний 20 алба хаагчид гудамж талбай, замын хөдөлгөөний бүх уулзвар гарц дээр үүрэг гүйцэтгэн, иргэдийг амны хаалт зүүж буй эсэх, шаардлагагүй тохиолдолд гудамж талбайд сэлгүүцэх, хэсэг бүлгээрээ бөөгнөрч буй иргэдэд хяналт тавих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэд та бүхэн эмнэлэг, хүнсний дэлгүүрээс хүнс цуглуулахаас бусад шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, Цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна