/ / АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 66 ДУГААР ХУРАЛДААНЫГ ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 66 ДУГААР ХУРАЛДААНЫГ ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж цаг үеийн асуудлаар шуурхай шийдвэрүүд гарган ажиллаж байна. 2020.12.02нд аймгийн Онцгой комиссын 66 дугаар хуралдаан болж, сумдын Онцгой комиссын гишүүд, иргэдийн Төлөөлөгчдийг оролцуулан, өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Хуралдаанаар:
1.Эрсдэлтэй бүсээс PCR шинжилгээ хийлгүүлж ирээгүй иргэдийг Шадар сайд болон аймгийн Засаг даргын захирамжийг дагуу Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр нэвтрүүлэхгүй буцаах.
2.Баян-Уул сумын постод ажлын хэсэг байгуулж, 1 ээлж 8 хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ээлжлэн ажиллах 10 хоногийн хуваарийг баталлаа. Ажлын хэсэгт шаардагдах санхүүжилтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
3.Иргэдээс аймгийн Онцгой комиссын ирүүлэх хүсэлт, саналыг цахимаар авна.
Шуурхай штабын хаяг: shuurkhai.shtab@dornod.gov.mn, утасны дугаар: 70584647
4. Дорноговь аймагт суралцаж буй оюутнуудыг Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хийхгүй байхаар шийдвэрлэсэн.
Мөн зарим үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллуулах.
-0-12 насны хүүхэдтэй, хүүхдийг нь харах асран хамгаалагчгүй ажилтныг гэрээсээ цахимаар ажиллуулах.
-Постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажлыг тэгш хуваарилж, хариуцлагатай ажиллуулах. Нэг хүнд ачаалал үүрүүлэхгүй, амралтыг зөв зохицуулах.
-Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох аймгийн Засаг даргын захирамжийг чанд мөрдүүлэн ажиллах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна