/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын удирдах алба хаагчдын манлайлал, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийж, зөрчил дутагдлыг засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Цагдаагийн газрын 2020 оны сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг өглөө 07 цаг 30 минутад албаны бэлэн байдлыг шалгаж, жагсаалыг үзлэг, бэлтгэл сургуулилтаар эхлүүлж, 163 алба хаагч хамрагдлаа.
Сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нээж, “Цагдаагийн газрын 2020 оны алба хаагчдын сахилга ёс зүйн байдал, цаашид анхаарах асуудал”-ын чиглэлээр Захиргааны удирдлагын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар мэдээлэл хийн, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, сахилга хариуцлага, алба хаагчдаас албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй байх, сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх хамт олон болох, сахилгын зөрчлийг бууруулах, бие биедээ тавих зарчимч шаардлагыг дээшлүүлэхээр санал нэгдэн “Эерэг хандлагыг чухалчилж эвсэг харилцааг бүрдүүлцгээе” уриалгыг дэвшүүлэн санал нэгтэйгээр батласан байна.
Сахилга, ёс зүйн зөрчил гаргаад байгаа шударга, зарчимч шаардлага сул, манлайлал хангалтгүй, хамт олны сахилга, ёс зүйг сайжруулах талаар онцгой анхаарч, алба хаагч нэг бүртэйгээ тулж, үр дүнтэй ажил зохион явуулаагүй тасгийн дарга нарт, удаа дараа сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад дутагдалдаа дүгнэлт хийж, хамт олны ололт амжилт, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй байх “Албан шаардлага”-ыг 5 алба хаагчид, сахилга, ёс зүйн байдалд идэвх санаачлага гарган хамт олноо хошуучлан ажилласан 7 алба хаагч нарт “Талархал” гардуулж зөвлөгөөнийг өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна