ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРЪЯА АЛБА НЭГЖ, ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.
Цагдаагийн байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн шилдэг, тэргүүний алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1122 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Ажил мэргэжлийн шилдэг мэдээлэл технологи, харилцаа холбооны алба хаагч”-аар Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад В.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны “Оны шилдэг удирдах ажилтан” алба хаагчаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэл,
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2020 оны “Хамгийн бүтээлч алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Монгол банкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтулга,
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2555 дугаар тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1054 дүгээр тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхүү, “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр Дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, ахмад Н.Эрдэнэ, “Албаны төлөө 3” дугаар зэргийн медалиар Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Отгон, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж Одхүү,
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны “Хүндэт тэмдэг”-ээр Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.Батжаргал, Цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн, Санхүү аж ахуйн албаны даргын “Баярын бичиг”-ээр Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж, Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны даргын “Баярын бичиг”-ээр Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр, Мөрдөн байцаах албаны даргын “Баярын бичиг”-ээр Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Нямдаваа, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргын “Баярын бичиг”-ээр Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Анхбаяр,
Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/537 дугаар захирамжаар “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаатар нарын 3 алба хаагч, Дорнод аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Галбадрах нарын 3 алба хаагч, Хэрлэн сумын Засаг даргын 2020.12.–ны өдрийн тушаалаар Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мөнхтөр нарын 3 алба хаагч, Хэрлэн сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдалай нарын 3 алба хаагч тус тус шагнагдлаа.
Цагдаагийн газрын даргын 2020.12.22-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар “Тэргүүний хамт олон”-оор Цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал даргатай Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон, “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Туяасансар,
“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар:
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Батсайхан, Захиргааны удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн ахмад С.Баатарсүх, Дотоодын цэргийн тусгай салбарын харуулын дарга, ахлах дэслэгч Х.Баатартулга, Эрүүгийн цагдаагийн тасгийн Гурванзагал сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганцоож, Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч У.Уранцэцэг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батнасан, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Алтангэрэл, Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Сэргэлэн-Од, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганбаяр, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч Э.Даваадорж, Халхгол сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Жаргал-Эрдэнэ,
“Оны онцлох алба хаагч”-аар Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Цолмон, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Чулуунхороот сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Хүрэлчулуун,
Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг нарын 38 алба хаагч,
“Цагдаагийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Өнгө нэмье-2020” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулсан болзолт уралдаанд хамт олноо хошуучлан ажилласан нэр бүхий алба хаагчдыг Дорнод аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар “Тэргүүний соёлч боловсон офицер”-оор Халхгол сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дайчинхүү, “Тэргүүний соёлч боловсон эмэгтэй” алба хаагчаар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Нэргүй, “Тэргүүний соёлч боловсон ахлагч”-аар Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батмандах нар шалгарч шагнууллаа.
Арга хэмжээний төгсгөлд дэлхий нийтэд тархсан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн үед ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд алба хаагчдын бат найдвартай түшиг тулгуур болсон Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч С.Чинзоригийн гэргий Х.Урангоо, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорбатын гэргий Б.Хулганацэцэг нарын 10 гишүүдэд Цагдаагийн газрын даргын “Талархал”-ыг гардуулсан байна.


