/ / ШИНЭ ЖИЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

ШИНЭ ЖИЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн номин”, “Шүр”, “Тана”, “Сувд” захууд болон томоохон худалдааны төвүүдэд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулах, приотехникийн хэрэгсэл худалдан борлуулах, чанаргүй, хадгалалтын журам зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн худалдах зэрэгт хяналт шалгалтыг хийн ажиллаж байна.
Монгол улсад шинэ төрлийн Коронавирусын халдвар бүртгэгдэж Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн гэр гэртээ байж халдвар хамгааллын дэглэмийг сахиж, баталгаагүй хүнс, бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, баталгаагүй преотехникийн хэрэгсэл /салют/ хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас АНХААРУУЛЖ байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна