/ / #СЭРЭМЖЛҮҮЛЖ_БАЙНА

#СЭРЭМЖЛҮҮЛЖ_БАЙНА

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2021 оны 01 дүгээр сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг , зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 2021 оны 02 дугаар сарын 01-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах талаар мэдээлсэн байна.
#Иймд иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ ханган, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,
#Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.
байгаль гэх мэтийн зураг байж болно
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна