/ / ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛЭЭС 4 АВТОБУСААР 169 ИРГЭНИЙГ ТАТАН АВЛАА

ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛЭЭС 4 АВТОБУСААР 169 ИРГЭНИЙГ ТАТАН АВЛАА

Дорнод аймгийн Онцгой комисс нийслэлээс иргэдээ татан авах ажлыг 2 дахь өдрөө зохион байгуулж байна. Энэ сарын 24-нд 4 автобусаар 160 иргэн татан авсан бол өнөөдөр мөн 4 автобусаар 169 иргэнийг татан авч, нутагтаа ирлээ.
Ирж буй иргэдийг УБ хотоос суух үед нь харьяалал тус бүрээр нь хувиарлан суулгаж, Хөлөнбуйр сумын хяналтын цэг дээр эрүүл мэндийн асуумж, баталгааны хуудас бөглүүлэн, халууныг нь хэмжин нэвтрүүлснээр мэргэжлийн байгууллагууд, Хэрлэн сумын Онцгой комиссын хяналтанд хүлээн авч, шууд гэр гэрт нь буулгаж байна. Мөн сумын иргэдийг сумын Онцгой комиссоос тусгайлан тээврийн хэрэгсэл гаргаж, Авто тээврийн төвийн гадна зогсоолоос шууд сум руугаа явахаар зохион байгуулж байна.
Нийслэлээс ирэх иргэдийн хүсэлтийг авч дууссан бөгөөд өнөөдөр орой, 26,27-нд иргэдээ татан авчрах юм. Ингэснээр нийт 800 гаруй иргэнийг татан авна. Дорнод аймагт ирсэн иргэд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т байгаа хугацаанд Улаанбаатар хотруу эргэж явахгүй болохыг анхааруулж байна. Иргэдийг тээвэрлэн ирж буй автобус Улаанбаатар хотынх бөгөөд жолооч нар автобуснаасаа буухгүйгээр ариутгал халдваргүйтгэл хийн буцааж байгаа юм. Иргэд PCR шинжилгээ өгсөн ч гэсэн энэ нь яг шинжилгээ өгч байх үед л эрүүл байсныг баталгаажуулж буй хэрэг харин гэрийн тусгаарлалтын дэглэмийн дараах давтан шинжилгээний хариугаар халдваргүй гэдэг нь баталгаажна.
Өндөр эрсдэлтэй энэ цаг үед иргэн бүр ухамсартай байж өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхдээ аюулт цар тахлаас хамгаалан, хариуцлагатай ухамсартай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна