/ / ИРГЭНИЙ БОЛОН ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ИРГЭНИЙ БОЛОН ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны A/72 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон гэрээт харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг 2021 оны 2 дугаар сарын 27, 28-ны  өдрүүдэд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд, Урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Гантулга, сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюундарь, эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхтүвшин нар нийт 12 иргэнд орлоо.

Сургалтаар иргэний болон гэрээт харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны талаар хууль эрх зүйн мэдлэг, амилуулах суурь тусламж, сэтгэл зүйн бэлтгэл, галын аюулгүй байдлыг арга тактик, буудлагын дадлага сургуулилалтыг зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна