/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛБАРЫН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛБАРЫН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Цагдаагийн байгууллагын түүхт 100, Дотоодын цэргийн байгууллагын түүхт 99 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сахин хамгаалах, улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий улсын онц чухал объект хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд чин үнэнчээр зүтгэж байгаа Дотоодын цэргийн Дорнод аймаг дахь тусгай салбарын алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, Монгол улсын Төрийн далбааг мандуулж, Цагдаагийн газрын Туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Цэргийн гавъяаны одонт Цагдаагийн газраас зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Дотоодын цэргийн штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар харуулчин, дэд ахлагч С.Тулгад урьд эдэлж байсан “Ахлагч” цолыг сэргээн олгож, ахлах ахлагч Ч.Лхагвадоржийг Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдэгээр, харуулын дарга, дэслэгч М.Мөнхсүлд, харуулчин, ахлагч Б.Баяртулга нарыг Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулан өгч, Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсч Цагдаагийн газрын “Талархал” гардуулав.
Дотоодын цэргийн сүр хүч, цог хийморь өнө мөнхөд мандан бадрах болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна