/ / ЦАГДАА-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДАА-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 100 жилийн ой, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хурлын танхимд зохион байгуулж, дүрст видео мэндчилгээг хүргэв.
Арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд азтан шалгаруулах сугалааг явуулан харилцагч байгууллагууд болох “Ольхон” дэлгүүр, “1000 айл” барилгын материалын дэлгүүрүүдийн 15 ширхэг гарын бэлгийн азтаныг тодруулан, нийт алба хаагчдад дурсгалын зүйлс гардууллаа.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мөрдөст нэгт нийт алба хаагчдад “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна