/ / ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХИЛ ЗАЛГАА СУМДЫН МАЛЧДЫГ МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХИЛ ЗАЛГАА СУМДЫН МАЛЧДЫГ МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын хилийн бүс нутаг дэвсгэрт нууц далд аргаар үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаанд ахиц гаргах, аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр "САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ"-ыг Баяндун сумын төвд зохион байгуулав.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, мөн сумдын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хилийн 0275 дугаар анги, Хилийн тагнуулын тасаг, багийн засаг дарга, иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвх оролцоо чухал юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна