/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / АЛБА ХААГЧИД ЦОЛ ШАГНАГДЛАА

АЛБА ХААГЧИД ЦОЛ ШАГНАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны Б/329 дугаар тушаалаар цагдаагийн ахлагч Б.Анхбаярыг "нохой хөтлөгч"-ийн ажлаас чөлөөлж эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр дэвшүүлэн томилж, "Цагдаагийн дэслэгч" цол олгосон.
Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны Б/334 дүгаар тушаалаар цагдаагийн ахмад Б.Эрдэнэхөлөгийг эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчийн ажлаас чөлөөлж мөн газарт Хөлөнбуйр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргаар, мөн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганзоригийг эрүүгийн ахлах мөрдөгчийн албан тушаалд дэвшүүлэн томиллоо.
Цол шагнагдсан болон албан тушаал дэвшин томилогдсон алба хаагч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна