/ / СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас аймгийн музейтэй хамтран соёлын өвийг хадгалж байгаа барилга байгууламж, сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, хулгай дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох "Соёлын байгууллагын харуул хамгаалалтын албан хаагчдыг чадавхжуулах” цахим сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж Дорнод аймгийн музей, Ялалт музей, Сумдын соёлын төвийн соёлын өв хариуцсан мэргэжилтэн болон харуул хамгаалалтын нийт 37 албан хаагч хамрагдлаа.
Сургалтыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Соронзонболд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай, Урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Гантулга Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн тухай ойлголт, байгууллагын харуул хамгаалалтын албан хаагчдад зориулан “Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах нь”, " Харуул хамгаалалтын ажилтан биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна