/ / ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Ганцэцэг 126 тусгай дугаарт холбогдон алба хаагчдад талархал ирүүлсэн юм. Тэрээр “энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг орчимд гэртээ харихаар явж байхад минь харанхуй гудамжинд согтуу хүн намайг зодож, гар утсыг минь булаагаад зугтсан. Би өөрт ойр байсан хүнсний дэлгүүрт орж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний өгсөн дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одхүү, цагдаагийн ахлагч Б.Эрзориг нар түргэн шуурхай ирж, тухайн иргэнийг олж, гар утсыг маань бүрэн бүтэн хүлээлгэн өглөө.
Алба хаагч нартаа маш их талархаж байна. Мөн Дорнод аймаг цагдаагийн газрын нийт хамт олны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна