/ / “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЬЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЬЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Тус цагдаагийн газраас “Ирээдүйгээ хамгаалья” уриатай зохион байгуулагдаж байгаа “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээг 2021.07.01-ний өдөр 12:00 цагаас цагдаагийн газрын “Хүүхэд замын хөдөлгөөн-Сургалтын талбай”-д зохион байгуулж орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж иргэд, олон нийтэд сурталчиллаа. Арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга М. Энхтөр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б. Баяржаргал, ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Т. Ганзориг, Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр, АЖДХолбоо, “Иргэн таны төлөө” ТББ, “Хөдөлгөөний соёл” ТББ-ын тэргүүн нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна