/ / "БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баталсан #Үер_усны_ослоос_урьдчилан_сэргийлье нэгдсэн удирдамжийн хүрээнд тус цагдаагийн газраас хуваарийн дагуу Хэрлэн голын эрэг дагуу өдөр бүр баруун гүүрнээс зүүн гүүрний хооронд эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд голын эрэг дагуу салхилж, амарч яваа 60 тээврийн хэрэгсэлтэй, 210 иргэнд сэрэмжлүүлэг хуудас тарааж, хараа хяналтгүй явж байгаа 9-12 насны 7 хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөөд байна.
Голын усны түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол усанд орохоос урьдчилан сэргийлж эцэг эхчүүд хараа хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна